Цэнхэр нүд
Бат-Оргил ичсэндээ уур хүрч: “Би чамд заахгүй! Өөр хүнээс асуу!” гэж чанга хэлчихэв.
Бага нас гэдэг хүний амьдралын хамгийн үнэн, хамгийн шүүлтгүй үе байдаг. Тэр үед хүмүүс нэгнийгээ баян, ядуу, гоё, муухай гэж ялгахгүй. Харин мэдэлгүйгээр гомдоож, бас мэдэлгүйгээр хайрлаж чаддаг.
Тэр үед Бат-Оргил хөдөөний бага сургуульд сурдаг байлаа.
Хөдөөний жижиг сургуулийн анги. Модон шал, хуучин ширээ, самбарын шохойн үнэр.
Гадаа салхи үлээж, хааяа хаалга савна.
Тэдний ангид нэг содон охин байдаг байлаа. Нэр нь Арианаа.
Орос монголын эрлийз. Арьс нь цайвар, хацар нь ягаавтар, хамгийн гол нь цэнхэр нүдтэй. Хөдөөний хүүхдүүд дунд тийм нүдтэй хүн бараг байхгүй болохоор эхэндээ бүгд гайхдаг байсан.
Гэхдээ Арианаа бусад охид шиг нарийхан, дэгжин биш. Бага зэрэг махлаг. Бусад хүүхдүүд заримдаа шоолно.
“Бүдүүн орос” гэж хүртэл дуудна.
Тэр болгонд Арианаа чимээгүй л сууна. Гомдсон нь илт харагдана. Гэхдээ уйлдаггүй.
Бат-Оргил бол ангийнхаа дундаж хөвгүүдийн нэг. Сайн ч биш, муу ч биш. Спортод гайгүй.
Арианаа түүнийг харин ихэд анзаардаг байлаа. Хичээлийн үеэр хааяа хараад л.
Бусад баньд нартай хир барагтай харьцдаггүй үгаасаа нөгөөдүүл нь шоолж дооголдог байсан болохоор.
Ариунаа харин түүнтэй илүү ойр байхыг хүсдэг нь илт.
Тэдний гэртээ харих зүг нь нэг зүг хааяа хамт явах үе байдаг байсан.
Тэр үедээ л анги дээрээ бараг дугардаггүй байсан Арианаа авчирсан чихрээ Бат-Оргилд өгч яриа өдөж асуулт асууна.
“Даалгавраа ойлгосон уу?”
“Чи маргааш номоо авчрах уу?”
Энгийн л асуултууд.
Гэхдээ тэр асуултуудын цаана нэг зүйлийг Бат-Оргил мэдэрдэг байлаа.
Тэр охин өөрт нь сайн. Бат-Оргилд энэ нь сонин биш, бүр жаахан төвөгтэй санагддаг байв.
Нэг өдөр ангийн хүүхдүүд гадаа тоглож байлаа.
Хаврын салхи үлээсэн, шавар шавхайтай өдөр.
Ариунаа Бат-Оргил дээр ирээд:
“Чи надад математикийн бодлого зааж өгөөч” гэж хэлэв.
Тэр үед хамт тоглож байсан хэдэн хөвгүүд шоолж эхэллээ.
“Энэ бүдүүн чамд дуртай юм байна ш дээ!”
“Хурим хийх үү та хоёр?”
Бат-Оргил ичсэндээ уур хүрч:
“Би чамд заахгүй! Өөр хүнээс асуу!” гэж чанга хэлчихэв.
Үргэлжлэлийг
https://storybox-iota.vercel.app/stories/tsenher-nud2

