Өгүүллэгүүд рүү буцах
Адал явдалт
1763 уншсан

Макаогийн өс хозон: Бүлэг 2

цусан улаан даашинзтай Анужин ирж суухыг харах мөчид Хангарьдын тархинд аянга буух шиг л боллоо

Макаогийн өс хозон: Бүлэг 2

Бүлэг 2: Макаогийн казино дахь жүжиг

Долоон жил... Хангарьдын хувьд энэ хугацаа там шиг урт байлаа. Тэрээр Анужиныг тэр шөнө ямар ч сураггүй алга болоход өөрийг нь хаяад явчихсан гэж бодон зүрхэндээ үзэн ядалт, гомдол тээж ирсэн ч, гүнд нь хайрынх нь гал хэзээ ч унтраагүй юм. Тэрээр өөрийгөө хурцалсаар улсынхаа тусгай албаны шилдэг агент болж, энэ удаа олон улсын зэвсгийн наймаачин Люкасын сүлжээг устгах, түүний шинэ төрлийн зэвсгийн тээвэрлэлтийн нууц кодыг олон улсын шүүхэд баримт болгон хуулах даалгавар аваад Макаогийн "The Grand Lotus" казинд ирээд байв.

Тансаг зэрэглэлийн VIP өрөөнд хөзрийн ширээний ард суух Люкасын хажууд, түүний хувийн нарийн бичиг, цусан улаан даашинзтай Анужин ирж суухыг харах мөчид Хангарьдын тархинд аянга буух шиг л боллоо. Олон жилийн гомдол, хайр, гайхшрал түүний цээжийг зүсэв. Тэрээр биеэ барьж, өөрийгөө тусгай албаны хүн гэдгээ мэдэгдэхгүйн тулд баян чинээлэг тоглогчийн дүр эсгэн Люкасын эсрэг тоглож, түүний сэтгэл зүйгээр тоглон асар их мөнгө хожсоныхоо дараа баргил хоолойгоор:

"Ноён Люкас, би мөнгөнөөс илүү таны энэ ухаалаг туслах бүсгүйтэй ганцаарчлан уулзаж, казиногийн бизнесийн талаар зөвлөгөө авахыг хүсэж байна. Татгалзахгүй биз дээ?" гэв.

Люкас Хангарьдын нөлөө, ширээн дээрх асар их мөнгийг хараад, Анужинд бизнесийн түншээ алдахгүй байхыг сануулан дохив. Анужин Хангарьдыг даган VIP амралтын өрөө рүү орлоо. Долоон жилийн дараа хайртыгаа олж харсан Анужины зүрх сая сая хэсэг болон бутарч байсан ч тэрээр өөрийгөө барьж байв.

Хаалга "чиг" хийн хаагдах тэр агшинд Хангарьд Анужиныг хананд хүчтэй шахан зогсоож, нүд рүү нь ширтлээ. Түүний нүдэнд нулимс, уур хилэн зэрэгцэн харагдана.

"Яагаад? Яагаад чи тэр шөнө намайг хаяад явсан юм? Зэвсгийн мафийн толгойлогчийн өвөрт дулаацаж, нарийн бичиг нь хийх гэж үү? Чи надад ганц ч үг хэлэлгүй алга болоход намайг ямар их тамлагдсаныг чи мэдэх үү?" Хангарьд шүд зуун шивнэн хашхирлаа.

Анужин түүний цээж рүү харж, нулимсаа барьж ядан, бие нь чичирч байв. Тэрээр Хангарьдын өөрийг нь буруугаар бодож байгаад гомдсон ч, үнэнийг хэлэх цаг болсныг ухаарав.

"Чи юу ч мэдэхгүй байна, Гарьдаа! Тэр шөнө миний аав ээжийг Люкасын алуурчид хөнөөгөөд, намайг ухаан алдуулан хүчээр хуулгайлж Макаод авчирсан юм! Намайг биеийг минь үнэлүүлэх гэж тамд унагахад би зөвхөн аав ээжийнхээ өшөөг авах гэж, Люкасыг өөрийн гараар устгах гэж шүд зуун тэвчиж, түүний нарийн бичиг хүртэл нь дэвшсэн юм! Би хэзээ ч чамаас урваагүй!"

Хангарьд бүх үнэнийг сонсоод цочролд орлоо. Түүний үзэн ядаж байсан охин үнэндээ хүний наймааны золиос болж, өшөө авахын тулд там шиг долоон жилийг ганцаараа туулж иржээ. Хангарьдын доторх гомдол хормын дотор асар том хайр, харамсал болон хувирч, тэрээр Анужиныг чангаар тэврэн авлаа.

"Уучлаарай... Чамайг хамгаалж чадаагүйд уучлаарай. Одоо бүх зүйл дууссан. Би чамайг эндээс заавал авч явна," гээд  Хангарьд бүсгүйн уруулыг шунан үнсэв. Энэ үнсэлт долоон жилийн цангаа, зовлон, нулимсыг угаах мэт маш гүн байлаа.

Үргэлжлэл нь: https://storybox.mn/stories/makaogiin-os-honzon3

 

Төстэй өгүүллэгүүд